barluu

хүүхдийн сурлага

11:33, 2011-02-22 .. Бичигдсэн: эцэг эхчүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүүхдийн сурлага Хүүхэд сурлага муу бол сайхан амьдрахад тун бэрх. Энэ тохиолдолд томчууд сэтгэлээ зовоохгүй амар амгалан амьдрах ямар ч боломжгүй. Ганц гарц нь сурлага сайн болгох. Ингэх нь танд болон таны хүүхдэд, түүний ирээдүйн амьдралд юутай ч зүйрлэшгүй тусламж болно. Хүүхэд яагаад муу сурдаг вэ? Сурах зорилгоо ойлгоогүй, сэтгэл санааны өөдрөг биш байдал, хувийн ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн зэргээс шууд хамаардаг. Тиймээс эхлээд хүүхдэд амьдралын зорилгыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурах сонирхолтой болгох сэтгэл зүйн бэлтгэл хий. Сурлага сайтай хүүхэд байсан ч улам батжуулан сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй. Та хүүхдээсээ том болоод юу хийх, ямар ажилтай болохыг мөрөөдөж явдгийг нь асуугаарай. Хүүхэд нисгэгч, загвар өмсөгч, босс гээд ямар ч мэргэжил хэлж болно. Хэлсэн, сонгосонд нь та эмзэглэх хэрэггүй. Хүүхдийн хүсэл мөрөөдөл том болтлоо өчнөөн олон удаа өөрчлөгдөнө. Тиймээс та зөвхөн түүний хүсэл мөрөөдлийг нь мэдэх зорилго тав. Ингээд мундаг нисгэгч болохын тулд маш их юм уншиж мэдсэн байх ёстой. Хичээлээ сайн ойлгосон хүүхдэд л багш сайн онц дүн тавьдаг юм. Сайн онц сурдаг хүүхэд л онгоц яаж жолооддогийг бас сурч чадна. Уг нь онгоцны нисгэгч их өндөр цалин авдаг юм гэх мэтчилэн сонирхолтой яриа өрнүүл. Сонгосон мэргэжлийнх нь сайн сайхан талуудыг нь бүгдийг ярьж өг. Ингэснээр амьдралын үнэ цэнийг ойлгож, сурах сонирхол төрдөг. Ингэж хүүхдэд сурах сонирхол заавал бий болгож, номыг үнэлдэг, түүнд хайртай болгож гэмээнэ сая хүүхдийн сурлага ахих боломжтой. Ийм ухамсар суусан хүүхэд хичээлдээ маш анхааралтай суугаад хичээлээ ойлгоод ирдэг. Хичээлээ ойлгосон хүүхэд даалгавраа өөрөө шууд хийдэг. /Гэр бүл хөгжил төвөөс танд зөвлөж байна/

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 7-р хуудас Нийт хуудасны тоо: 11 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Б.Дуламсүрэн
Д.Бат-Өлзий
Н.Оюун
Х.Саранбилэг
Мижиддорж
Мядагмаа
Нацагням
Туяа.
Ариунаа
Должинсүрэн
Амарсайхан

Ангилалууд

сурагчдад
эцэг эхчүүд
багш нарт

Сүүлийн бичлэгүүд

thahim hicheel 7-r angi
Цахим тест
Цахим хэрэглэгдэхүүн
цахим судалгаа
хүүхдийн хүмүүжил
багш нараа
хүүхдийн сурлага
хүүхдийн утас
эрүүл мэнд
hicheel1
hicheel2

Найзууд




:-)
 
xaax